2012/11/08

Заавал мэддэг байх 10 шүлэг

1. Д.Нацагдорж : Миний нутаг

Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жүжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.
Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд  
Үргэлжлэл бий......................

Би Дарьганга

Ус нутаг минь Уртын гол
Лус савдаг минь Алтан овоо
Дуу хуур минь жаахан шарга
Дарьганга гэдэг ганга нуур
Холыг зорисон шувуудийг
Өнжүүлээд үддэг нуур шиг
Үргэлжлэл бий...........................

2012/11/06

Час хийсэн онигоонууд

Хүүе, Цэрэнпунцаг заан! Та яагаад улаан гэрэл асчихсан байхад уулзвараар өнгөрчихөв өө? -Улаан гэрэлтэй үед машин цөөхөн байдаг болохоор амар байдаг юм аа Их ажлын алжаалаа тайлахад тань бага ч гэсэн тус болох болов уу хэмээн манай нэртэй тамирчдад тохиолдсон хөгтэй явдлуудаас сэдэвлэн бичдэг “Инээдмийн иллэг”-ийг толилуулья Онигооны ач Улсын начин, гавъяат тамирчин З.Дэлгэрдалай найзынхаасаа оройтож гараад такси авч гэртээ харих зуураа мөнгөгүйгээ гэнэт ухаарсан ч жолоочид баахан онигоо ярьж, нулимсыг нь гартал инээлгэжээ. Үргэлжлэл бий....................

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

О.Дашбалбар


Хамаг бүгдээр чамайг 
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүс гэж 
Хашгирч ерөөвч байвч, тэнгэр шиг бай