Хүүе, Цэрэнпунцаг заан! Та яагаад улаан гэрэл
асчихсан байхад уулзвараар өнгөрчихөв өө?
-Улаан гэрэлтэй үед машин цөөхөн байдаг болохоор амар
байдаг юм аа Их ажлын алжаалаа тайлахад тань бага ч гэсэн тус болох
болов уу хэмээн манай нэртэй тамирчдад тохиолдсон хөгтэй явдлуудаас
сэдэвлэн бичдэг “Инээдмийн иллэг”-ийг толилуулья
Онигооны ач
Улсын начин, гавъяат тамирчин З.Дэлгэрдалай
найзынхаасаа оройтож гараад такси авч гэртээ харих
зуураа мөнгөгүйгээ гэнэт ухаарсан ч жолоочид баахан
онигоо ярьж, нулимсыг нь гартал инээлгэжээ. Үргэлжлэл бий....................
Буух
газартаа хүрч, жолооч 1200 төгрөг хэмээн хөлсөө нэхтэл
З.Дэлгэрдалай:
-Би чамд сая таван онигоо ярьсан. Миний нэг онигоо
300 төгрөгөөр үнэлэгддэг. Патентын газраар
баталгаажуулсан. Тэгэхээр би чамаас хариултаа яаж авах
вэ гэхэд таксины эзэн үг дуугүй хаалгаа хаан, ум
хумгүй буцан оджээ.
«Квадрат» сумын Цогоо
Гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн
аварга Очирбатын Цогтгэрэл Завхан аймгийн Дөрвөлжин
сумын уугуул. Тэрбээр нэг удаа гадаадын тэмцээнд
оролцсоныхоо дараа орос найзтайгаа зоогийн газар
тухлан суужээ. Нутаг усныхаа талаар хууч хөөрч байтал
орос найз нь түүнээс аль аймаг, сумынх болохыг нь
асуухад Цогоо:
-Завхан аймак. Квадрат сомон гэж хээвнэг хариулжээ.
Уухгүй бол «эрүүлжүүлнэ»
Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн Ч.Мөнхцэцэг
гавьяатын найраа хийж, спортын сурвалжлагчдыг урьжээ.
Спортын сэтгүүлчид маань дараа нь сурвалжлах ажилтай
байсан тул бор дарсыг бага багаар шимэн ууж, төдөлгүй
найрын эзнээс чөлөө хүсэхэд:
-Түрүүнээс хойш би та нарыг их ажиглалаа. Та нар огт
уусангүй. Хэрвээ явахаасаа өмнө монгол найрын дэг
ёсоор гурав, гурав татахгүй бол би цагдаагийн офицерын
хувьд та нарыг гарангуут чинь эрүүлжүүлэхэд мэдэгдэнэ
шүү гэж нөхөрсгөөр «сүрдүүлжээ».
Шоорттой тоглоно гэнэ ээ чи!
Их мастер Б.Хатанбаатар дэлхийн шатрын
олимпиадад оролцсоныхоо дараа нутагтаа очиж амарчээ.
Нутгийн нэгэн хөгшин түүнээс хэрхэн тоглосныг асуухад:
-Би Шорттой (Их мастер Н.Шорт) тоглоод барсангүй гэхэд шатрын хорхойтон
гэнэт уурсан:
-Яасан ичдэггүй тархи вэ чи! Харийн нутагт, тийм том
тэмцээнд орж байж олны өмнө шоорттой тоглоно гэнэ ээ
чи! Брюк авч яваагүй юм уу гэж зад загнасан гэдэг.
«Ах дүү нартайгаа» уулзсан нь
Улсын начин Ж.Оргилболд, самбо бєхийн ОУХМ
Н.Баатарболд хоёр их дотнын найзууд гэнэ. Гадаадын
тэмцээнд оролцох зуураа нэгэн өдөр амьтны хүрээлэнд
аялж явтал 48 кг-д барилддаг Н.Баатарболд гэнэтхэн:
-Оргио найз аа! Төрсөн ахтайгаа зургаа татуул
гэнгүүтээ түүнийг анаашны хамт гялс патиарджээ.
Цааш нэлээн явж байтал Ж.Оргилболд маань найзынхаа
зургийн аппаратыг шүүрэн авч:
-Баагий! Цаана чинь төрсөн дүү чинь ирчихэж гэснээ
Баатарболдыг шотланд одой морь (пони)-той дурсгалын
зургийг нь авсан гэдэг.
Шүүгчийн үүргээ гэж
Гадаа хоёр хүн зодолдож байхыг хараад боксын олон
улсын хэмжээний мастер Г.Батбилэг очиход түүнийг
харсан хүмүүс боксчин маань энэ хоёрыг хоёуланг нь нам
цохих байх хэмээн бодтол тун эелдгээр тэднийг салган
явуулжээ.
-Та яагаад наад хоёроо цохисонгүй вэ? Боксчин байж,
өөдгүй юм
-Ах нь аль хэдийн зодог тайлж, олон улсын шүүгч
болсон юм чинь салгах л үүрэгтэй шүү дээ.
Шарсан өндөг, тахиа хоёр ялгаагүй
Боксын спортын мастер «Тогоруу» хэмээх Баяраа
найзуудаа гэртээ урьж, тахианы махаар дайлна хэмээн
зочломтгой зан гаргав. Нөхөд нь ч шарсан тахиа идэхээр
хүлээх зуураа шар айраг шимэн суутал, Баяраа тогооч
хоол бэлэн болсныг тунхаглав. Гэтэл сайхь эр ширээн
дээр шарсан өндөг тавих нь тэр ээ!
-Хөөе! Чи биднийг шарсан тахиагаар дайлна гэж амласан
биз дээ гэхэд
-Өндөг чинь тахианы үр төл юм чинь чанарын ялгаа юу байна хэмээн өөдөөс
нь өчжээ.
Хүү илүү юу, охин дээр үү?
Боксын дасгалжуулагч “сахал” Б.Мягмарсүрэн, “Бух” Ж.Энхтөр нар ням
гаригийн өглөө хүү, охин хоёроо дагуулан тааралджээ.
-Мийгаа! Охин хүүхэд үнэхээр чанга шүү. Хааяа зуу татах
гэхээр «Аав аа, боль боль» гээд байх юм.
-Төрөө! Хүү ч сайхан шүү дээ. Хааяа зуу татах гэхээр
«Аав аа, тэнд архины дэлгүүр бий» гээд заагаад өгчихдөг юм.
Солонгос агаши биш, америк Агасси
Талбайн теннисний дасгалжуулагч Ж.Батжаргал солонгос
найзтайгаа зоогийн газар нэгэн үдшийг өнгөрөөж байв.
-Чи хэнийг шүтдэг вэ, Батжаргал аа!
-Би А-Агасид асар их хайртай
-Өө , чи агаши (солонгосоор «хүүхэн» гэсэн үг)-д тийм
их дуртай юм бол хоёулаа «Night clib»-д явъя даа
-Үгүй ээ, солонгос агаши биш ээ, манай теннисний америк Агасси
Гурван азтан
Чөлөөтийн шигшээ багийнхан олон сараар байрладаг
байсан сайхан цагт зав зайгаараа унших уран зохиолын
ном нүдний гэм болж, єчүүхэн сэрэмж алдахад овсгоотой
нэгнийх нь «олз» болдог байлаа.
Гэтэл тэр «цөвүүн» цагт гуравхан хүн номоо алдахын
зовлонг үл амсан, амгалан тайван байсан гэнэ! Тэгвэл
энэ гурван «Азтан» хэн бэ?
а. Л.Ням. Дунд жинд сүрхий хүч сорьж байсан Нямаа хүү
тэр үеэс л англи хэл оролдож эхэлсэн тул түүний
хайртай «Англи хэл өөрөө сурах бичиг»-т хэн ч гар
хүрдэггүй байлаа.
b. О.Бахыт. Хасгийн ард түмний нэрт бөх, улсын начны
уншдаг Баян-Өлгийн «Жана Өмир» сэтгүүлийг ойлгох хүн
үгүй тул бүгд холуур тойрдог байв.
с. Л.Отгонбаяр. Хүнд жинд барилддаг хүчит энэ эр ном
уншдаггүй «хоббитой» тул энэ талаар сэтгэл амар байдаг
юмсанжээ.
Ес биш зургаан хүн байна шүү дээ
Красноярскийн олон улсын тэмцээний дараа манай
чөлөөтийнхєн амны цангаагаа гаргах санаатай нэгэн орос
гуанзанд оржээ. Арай сэргэлэн нь гэгддэг
Л.Сэргэлэнбаатар түрүүлэн ам нээж:
-Хөөе, «Эссэтукки» хүйтэн рашаан авъя гэхэд хажууд нь
байсан Ч.Батбадрал:
-Зургаан хүн байхад есөөр яах юм бэ гэж зааварчилжээ.
Улаан гэрэл
-Хүүе, Цэрэнпунцаг заан! Та яагаад улаан гэрэл
асчихсан байхад уулзвараар өнгөрчихөв өө?
-Улаан гэрэлтэй үед машин цөөхөн байдаг болохоор амар
байдаг юм аа
Миний «хобби»
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн төгсөх ангийн
оюутнууд нэгэн орой нижгэр үдэшлэг зохиож, түүндээ
Анагаах ухааны их сургуулийн бүсгүйчүүдийг урьжээ.
Үдэшлэг эхлэхээс өмнө хөтлөгч ҮБТДС-ынхныг зочин
«багтаа» өөрсдийгөө танилцуулж, ямар хоббитойгоо
хэлэхийг хүсчээ.
Үүний дагуу одоогийн бөхчүүд ирээдүйн дасгалжуулагчид
маань ээлж дараалан босч, ийнхүү товч «презентаци»
эхэлвэй!
-Намайг Г.Дагвадорж гэдэг. Говь-Алтай аймгийн начин.
Миний хобби чөлөөт бөх.
-Миний нэр С.Гочоо. Увс аймгаас ирсэн. Хобби маань
самбо бөх.
-Өвөрхангай аймгийн арслан Д.Лхагвасүрэн мэндчилж
байна. Хобби гэвэл жүдо бөх. . .
Гэтэл хөтлөгч тэдний танилцах хөтөлбөрийг тас цохиж:
-Уучлаарай, найзууд аа! Та бүхэн угаасаа бөхийн
мэргэжлээр суралцаж байгаа болохоор бөх бол хобби шүү
дээ. Хобби гэдэг бол үндсэн мэргэжлийнхээ зэрэгцээ
хүмүүсийн сонирхдог зүйлсийг хэлдэг. Жишээлбэл, марк
цуглуулах. Одоо ойлгов уу гээд цааш үргэлжлүүлэв.
Гэтэл ээлж нь ирсэн боорцгон чихтэй бондгор бор залуу
боссоноо:
-Нэр Гомбын Чүлтэм. Өмнөговь аймгийнх. Сумын начин.
Миний хобби бол. . .бол. . .бол. . марк цуглуулдаггүй
гэж шалавхан хэлснээ суучихжээ.
«Time-out»
Спортын тєв ордны ємнєх ТҮЦ-ийн ард бөхийн сургуулийн
шинэ оюутан амьсгаадан сууж, «time out» авч байв.
-Чи яагаав? Кросс гүйсэн хэрэг үү?
-Үгүй. Багшийн дээдээс энэ хүртэл олон охидын урдуур
цээжээ түхийлгээд явчихсан чинь бүр ядарчихлаа.
Миний төрсөн өдрийг миллиард хүн тэмдэглэдэг
Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
«морь» хэмээх Б.Ганболдоос Малайзийн найз нь:
-Ганбаа! Чи төрсөн өдрөөрөө хэдэн хүн урьдаг вэ гэхэд
мань эр огтхон ч түгдрэлгүй
-Миний төрсөн өдрийг миллиард хүн тэмдэглэдэг тул гэр
бүлийнхэнтэйгээ л даруухан ёсолдог гэж хариулжээ.
“Морь” Ганболд 10-р сарын нэгэн буюу нэг
тэрбум хүн амтай БНХАУ-ын үндэсний баярын өдөр хорвоод
мэндэлсэн тул ийн онгирсон гэнэ.
«Он»+«Она»+«Они»
Дорноговь аймгийн боксын дасгалжуулагч Г.Баасан
Сайншандын орос цэргийн дарга нартай зээрийн анд
морджээ. Ан ав ч сайхан бүтэж, ганзага дүүрэн олз
омогтой буцах зуураа Г.Баасангаас орос офицер ийн
асуужээ.
-Сая ан хийх зуур «ОН» (ооно), «ОН» гэхийг олонтаа
сонслоо. Эр зээрийг хэлээд байгаа юм уу?
-Яг үнэн. Саша! Эр зээрийг «ОН» гэдэг. Эмийг нь
болохоор «ОНА» гэнэ. Сүрэг зээрийг «ОНИ» гэдэг юм шүү дээ.
СССР, СНГ. . .
-Дээр үед СССР-ийг бэлгэдэж олон хүн Сэсээр нэртэй
болсон шүү. Чөлөөтийн А.Цэдэнсодномыг лав Сэсээр гэж
дуудахаар их дуртай байдаг юм.
-Одоо ч гэсэн дээ. Жүдогийн Паламын Сэнгээгийн нэрийн
учрыг судалсан уу? СНГ гэсэн үг шүү дээ.
Хундаганы үг буюу хуруувчин жүнз
Улсын начин “Дүүгүүр” хэмээх Мягмаржавын Болдбаатар шинэ жилээр
найзындаа уригдаж, баяраа хамт тэмдэглэжээ. Хотын
суурь хүмүүжилтэй залуу анд нь жүнзэнд сархад
хундагалан түүнд барьжээ.
-За, гэрийг минь гийгүүлэнхэн морилж ирсэн улсын начин
та үг хэлж хайрла.
-Найз минь! Шилэн жүнз болохоор мөнгөн аяга шиг биш юм,
сэржим өргөх гэхээр ядам хуруу багтахгүй юм.
Дэлхийн «шүрэн эрдэнэ»
Чөлөөтийн гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцсоных нь дараа хэвлэл
мэдээллийнхэн түүнийг шалгааж:
-Та саяын тэмцээнд ямар амжилт үзүүлсэн талаараа ярина
уу?
-Миний бие дэлхийн аваргын тэмцээнд зодоглож, «шүрэн
эрдэнэ» шагналын эзнээр тодорлоо.
-Чөлөөт бөхөд «шүрэн эрдэнэ» гэдэг шагнал хэзээнээс
бий болсон юм бэ?
-Монголын миссийн тэмцээнд VI байр эзэлсэн бүсгүйг
«шүрэн эрдэнэ» гэж өргөмжилж болоод байгаа юм чинь
Бөхийн дэвжээнд шилдэг зургаад шалгарсан бол ингэж
хэлж болно биз дээ.
Тү-тү-тү, тү-тү-ти
Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор
Болгарын Софи хотноо очсон чөлөөтийн гавьяат тамирчин “Ооска”
О.Пүрэвбаатар, ОУХМ “Тэвгэн толгой” Т.Мөнхбаяр нар зочид буудлын 222
номерын өрөөнд хамтдаа оржээ.
-Мөөгий! 222-р өрөөнд хоёр хоёр цай авчирч өгнө үү
гэхийг англиар юу гэж хэлдэг юм бэ? Буудлын үйлчлэгч
рүү утадаж захих гэсэн юм.
-Их амархан. Тү-тү-тү, тү-тү-ти, плийз гээд л гүйцээ.
«Олиггүй» орос үг
Нэг жинд хүч сорьдог Ц.Цогтбаяр, Н.Баярмагнай нар
Красноярскт болсон олон улсын тэмцээний үеэр нэг өрөөнд хамт
байрлажээ. Цогоо өглөө бүр Н.Баярмагнайд «привет»,
өдрийн хоолны үеэр «приятного аппетита», үдэш
унтахаасаа өмнө «спокойной ночи» гэж эелдэгхэн хэлдэг
байжээ. Нутаг буцахын өмнөх өглөө Ц.Цогтбаяр сурсан
зангаараа «привет» хэмээн мэндэлтэл нөгөөдөх нь ихэд
уурлаж:
-Цогоо, олон хоног чи намайг оросоор доромжиллоо.
Бодвол чи «хар Магнай», «Майжиг Магнай» гэж хэлээд
байсан биз.
«Кто знает отдых»
Улаан-Үд хотод Азийн аварга, ОУХМ Хэндмэхийн Амарааг
шүтдэг бөхийн хорхойтон олон байдаг. Нэгэн удаа
Х.Амараа Буриадын олон улсын тэмцээнд очих үеэр түүний
фэн , сэтгүүлч орос залуу:
-Уучлаарай! Би таны тухай сонинд бичих гэсэн юм. Бас
бага сага материал цуглуулсан. Нэг зүйлийг л тодруулах
гэсэн юм. Хэнмэдэхийн Амараа гэдэг нэр ямар утгатай юм
бол?
-Их энгийн нэр л дээ. Оросоор орчуулбал «Кто знает
отдых» гэсэн үг.
Наркозын «5», нокаутын «9»
-Боксын тамирчинд яагаад наркоз үйлчилдэггүй юм бэ?
-Наркозын эмч 1, 2, 3, 4, 5 гэж тоолохоор боксчин
маань рефлексээрээ хоёр гараа урдаа аваад есийн
тооноос өмнө шууд өндийгөөд ирдэг юм.
Үүрцолмон уу, эсвэл. . .
Дэлхийн аварга, гавъяат тамирчин Ганхуягийн Үүрцолмон
гадаад явах болж, визний мэдүүлэг бөглөжээ. Гэтэл
харийн байцаагч Г.Үүрцолмонгийн нэрийг унших гээд
будилж, будилж:
-Монголия. . Гуурт. . .цолмон, плийз гэсэн гэдэг.
Хар арьстанд хар жинс зохимжтой
Боксын гавъяат Н.Баярсайхан залуу тамирчин байхдаа
БНАСАУ-ын Пхеньян хотод болсон олон улсын тэмцээнд
оролцжээ. Тэрбээр хойд Солонгос орох замдаа Бээжингээс
хар өнгийн жийнсэн хүрэм хэд хэдийг наймаалах
зорилгоор худалдан авчээ. Тэр үед бараа таваарын олдоц
муу байсан тул хятад жинс их л эрэлт хэрэгцээтэй
байжээ. Овсгоотой Баяраа хүү Болгар, Польш, Унгарын
багийнханд нэжгээдийг зартал, дотор газрын барааны
хуудуу илэрч, хар будаг гарч харийн тамирчдын гарыг
халтартуулж, наймаа буцахад хүрчээ. Тэгэхээр нь манай
хүн санаагаар огт унасангүй, буудлын IV давхарт байсан
Ангол, Кубын хар арсьтнуудад өнөөх хар жинсээ бүгдийг
нь хангалттай үнээр «шахсан» гэдэг. Негрүүд огт
анзааралгүй хар будаг гардаг жинсээрээ тэмцээний турш
Пхеньянд гангарсан гэнэ.
Нет, нет только сорок!
Наймааны алтан үед Москвад хүндийг өргөлтийн тамирчин
Ц.Эрдэнэбат хятад бараагаа зах дээр заруулах гэж нэг
залуу хөлсөлж авчээ. Түүнд нэг малгайг зөвхөн 40
рублиар л зарна гэдгийг хатуу анхааруулжээ.
Төдөлгүй хүүхдээ дагуулсан нэгэн орос ирж малгайг
сонирхон:
-Давай, кампаан, 50 рублей! гэхэд
-Нет, нет только сорок гээд «үнэнч» худалдагч
халгаасангүй.
«Усанд суусан нь»
Хөлбөмбөгийн спортын мастер Я.Түмэнбаяр шинэ жилийн
өмнөх 31-ний орой халуун усанд орж, алжаалаа тайлж
байгаад нам унтчихжээ. Сэрээд цаг хартал шинэ он
гарчихсан, шөнийн 2 цаг болж байх нь тэр. Мань хүн
«Шинэ жилээ ванны өрөөнд угтчихдаг тоогүй
юм боллоо» гэж харамсан бодоод зурхайгаа хартал
«усанд суудалтай» байх нь тэр. Мань эрч барцад гарлаа гээд баярласан
гэнэ.
No comments:
Post a Comment