Ус нутаг минь Уртын гол
Лус савдаг минь Алтан овоо
Дуу хуур минь жаахан шарга
Дарьганга гэдэг ганга нуур
Холыг зорисон шувуудийг
Өнжүүлээд үддэг нуур шиг
Үргэлжлэл бий...........................
Миний ардын сэтгэл гэдэг
Гурван цээлийн долгио Бүсгүйн толгойн гоёонд
Барс арслан наадсан
Бударгана зэрэгний тэргүүнд
Бүүвэй сэвшээ эрхэлсэн
Элстэй устай модтой
Бүрдийн орон Дарьганга
Эцэг өвөө элэнцийг
Нүүдэлд үдсэн өлгий
Доргио исгэрээ аялгуунд
Элс боргитол ундардаг
Дорой ядмаг нэгэнд
Рашаан болгон хүртээдэг
Тунгалаг ариуний дээд
Нутгийн нүдэн булагууд
Хойно өмнийг зааглаж
Хөл хорьсон дээс шиг
Харийн хилийг хааж
Халхын хаяаг шийрэлсэн
Гөрөөсний эвэр шиг бидэртэй
Гангийн элсэн манханууд
Туурга нимгэн гэртээ
Уургаа амалсан багачууд
Туурай царцам хүйтэнд
Уур савсуулж өсдөг
Нуурийн тэгш мөсөнд
Тахгүй хатирдаг морд нь
Халхын хурдан хүлгүүдэд
Тоосоо л үзүүлж хурдалдаг
Хэлгий хазгай сэтгэлтэнд
Сайран хөлтийн л нутаг
Хиймор өөдөө нэгэнд
Зорьж очих л хангай
Халхын сайн эрсийн
Шөрөмсөө сунтал тэмцдэг
Шилийн Богдийн орой
Нар хийморийн солбицол
Хөрөг чулуутай хамт
Тэргүүнээ талбисан хувилгаад
Гүн сэтгэлийнхээ угт
Тарниа шившэж үлдээсэн
Монгол талын арвай
Миний нутаг Дарьганга
Халхын заяа буянг
Тоонондоо зүүж домносон
Халхагар хэлхэгэр харчууд
Миний өвөг дээдэс
Би өөрөө Дарьганга.
********
Галтай цогтой явахыг
Хичээх л юмдаа хүү нь
Гаднаа дажгуй гэвч
Дотор гундуу л байндаа
Гангийн гялаан нуурандаа
Шумбаад нэг үзмээр
Ганц амьдрах хорвоо
Эргэж заавал тэмцэнэ дээ
No comments:
Post a Comment