2012/12/02

Зүрхэн тэнгэрийн наран



Зүрхэн тэнгэрийн наран
  Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
  Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
  Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
  Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй  Үргэлжлэл бий.............................


Чамаас холдмооргүй ганц ч хоног би чамаасаа холдмооргүй
Надад хэлээч аз жаргалд чинь би мөн байна уу хэлээч
Атгахан зүрхэнд чинь бас би байдгыг хэлээч
Үүрд гэж амлахгүй чамтай хамт байна гэж үү?
Үгэндээ хайр нь үнэнч байхыг харуулна би чамд хайртай
Удаан суух жаргалын замд хайр минь би чамтай хамт
Уруудана өгсөнө тэр хамаагүй зөвхөн чамтай л хамт
Нээрээ л бид учрах ёстой хос чи минь эргээд хар
Харцаараа л намайг ойлгодог болсон миний л хайр
Хайр нь чиний төлөө хамгийн өндөрт гарч чадна
Чиний л төлөө хамгийн хэцүү бүхнийг давч чадна
Чамгүйгээр байж ядна, хамтдаа бол сууж чадна
Зовлонг хамт сөрж чадна, аз жаргалд хүрч чадна
Хайр нь бүхнийг санаж байна, хайраа өгсөнд баярлаж байна
Хайр нь одоо аз жаргалтай ...

  Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
  Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
  Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
  Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй

Зүрхэн нуурын хайлал хамгийн хүчтэй давалгаа
Зүүдэнд минь үзэгддэг үзэсгэлэн төгс сарангуа
Амьдралд минь нахиалсан аз жаргалын дэлбээ
Амраг минь чи л миний цорын ганц гэрэл гэгээ
Зовлон жаргалд үргэлж чи бид хоёр хамтдаа
Зориг чинь хэзээ ч мохоогүй чамдаа баярлалаа
Чамгүйгээр хайрт минь хорвоо дэлхий даанч харанхуй
Чи бид хоёрын ирээдүй энд байна яахын аргагүй
Ганц л олдсон хайр гараас минь хөтлөөд гар
Ганц биш олон хаварыг хоёул үдлээ хамт
Гарцаагүй үнэн хайр нь бүхнийг чамд
Зүрхэн тэнгэр гэрэлтэх зөвхөн чи миний наран

  Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
  Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
  Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
  Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй

Зөрөөд өнгөрөх охиныг зүрхэндээ удаан гэгч хайрлана
Зөндөө олон хайрын дууг чамд биш түүнд зориулж дуулна
Ганц ч удаа гэтэл чи надаас гомдол нэхээгүй
Даанч их хайрыг чинь даалгүй гомдоохвий гэж айх юм
Тал шиг уудам сэтгэлийг чинь, толь шиг тунгалаг харцны чинь өмнө
Гал шиг халуун зүрхийг чинь, .......хөргөөхгүй амлая
Үүл шиг нүүхгүй, ус шиг бас ширгэхгүй
Үндэс шиг ганхахгүй, гал шиг байж дөл шиг асч
Нэг л мэдэхэд бид мартдаг нээрээ чи бид хоёр нэг л хүн
Нэг олдох амьдралаа чиний төлөө зориулсаар үхнэ
Алив хан хуур минь тоглооч, хан хорвоог уяртал дуулаач
Энэ атгахан зүрхний минь аялгууг сонсооч

Хамгийн сүүлчийн цас хайлж дуусахад
Хамгийн анхны бороо дээрээс дуслаад
Хамаг уйтгар гунигийг минь хураараа угаагаад
Халуухан зүрхийг минь чи юунд догдлуулна

  Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
  Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
  Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
  Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй
  Зүрхэн тэнгэрийн наран минь намайг бүү орхиоч
  Зүгээр чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч
  Гуниглах чинь хааяахан надад уйтгар үлдээнэ
  Гуйя чамаас бороо минь ахиад зөөлөн шиврээрэй

No comments:

Post a Comment